8o
Улаанбаатар хот
mobile menu

Худалдаа, үйлчилгээний 800 зөвшөөрөл олгохоор болжээ

2017-06-29 10:40:00

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам удахгүй болно. Баяр наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг зургадугаар сарын 16-27-ны өдрүүдэд дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн аваад байсан.

Харин зөвшөөрөл хүссэн материал хүлээн авах хугацааг гурван хоногоор сунгаж энэ сарын 30-ны өдрийг хүртэл Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээн авахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Энэ жилийн  баяр наадмаар Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100, нийт 800 зөвшөөрөл олгохоор болсон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment