8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн осолд 12-14 насны хоёр хүүхэд өртжээ

2017-06-29 12:05:45

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 335 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 265 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас есөн хүн гэмтсэн. Үүнээс зам тээврийн осолд 12-14 насны хоёр хүүхэд өртсөн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаа, автомашинтай мөргөлдсөн найм, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Энэ өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment