8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага Нарангаас баруун тийш 350 метр авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

2017-06-29 12:30:31

Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөлийн ажлын хүрээнд хэсэгчлэн зам хаана.

Тодруулбал, зурагт үзүүлсэн хэсэг буюу Бага Нарангаас баруун тийш 350 метр авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс ирэх сарын 3-ны 23:00 цаг хүртэл хязгаарлах юм байна.

Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж буй бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалсан саатал гарахгүй бол ирэх аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй аж. Он дамжин хэрэгжиж буй зам засварын ажлаар тус 3.6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялга, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй болох юм байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment