Сүүлийн үед хүүхдүүд халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарах болжээ. Тэд ихэвчлэн Гандан хийдээр мөргөл үйлдэж яваа иргэдийн цүнхийг ухаж, халааснаас нь гар утсыг нь хулгайлдаг байна.
Түүнчлэн олон нийтийн газар буюу эмнэлгийн байгууллагаар үйчлүүлж байгаа иргэд болон томоохон сүлжээ дэлгүүр худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн анхаарлыг сарниулж байгаад гар утас, түрүүвч зэргийг нь хулгайлсан 15-18 насны бүлэг хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Дэлгүүрүүдээр явж хулгай хийдэг бүлэг хүүхдүүд баригджээ
2017-06-29 16:32:38