8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаадад байгаа сонгогчдын саналыг 4-5-нд авна

2017-06-29 18:25:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-нд болохоор боллоо. Үүнтэй холбогдуулан хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн саналыг ирэх сарын 4-5-нд авахаар боллоо.

Гадаад улсад байгаа монгол иргэдээс 7209 иргэн саналаа өгөхөөр өмнө нь бүртгүүлсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дахин санал хураалтад мөн адил эдгээр 7209 хүн оролцох эрхтэй. Нэмж бүртгэл авах, шинээр бүртгүүлэх шаардлагагүй гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.

Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл