8o
Улаанбаатар хот
mobile menu

Саналын хуудасны хавтасыг дахин ашиглана

2017-06-30 08:25:00

Ирэх сарын 7-нд болох Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны санал хураалтад саналын хуудасны хавтасыг дахин ашиглана. Энэ сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтад тус хавтасыг ашигласан. Санал хураалтын үеэр зарим иргэд саналын хуудсаа хавтастай нь хамт хар машинд уншуулах гэснээс болж, санал тоолох төхөөрөмж цацсан тохиолдол гарч байв. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ тухайд, "Сонгогч саналаа тэмдэглэж байгааг нууцлах ёстой гэсэн хуулийн заалт бий. Иймд СЕХ-ны 2017 оны 3 дугаар сарын 16-ны тогтоолоор саналын хуудас нь хавтастай байна хэмээн баталсан. АН-аас өнгөрсөн тавдугаар сард Сонгуулийн Ерөнхий хороо сонгуульд ашиглах хавтасыг хийхгүй байна хэмээн шүүхдсэн. Гэтэл СЕХ уг хавтасыг хийх шийдвэрээ гаргасан байсан тул шүүхээс хавтасыг хэвлэхээр нэг хувийг хүргүүлэхийг даалгасан. Бид хүргүүлснээр асуудал үүгээр шийдэгдсэн юм.Тус хавтас нь саналын хуудаснаасаа богино. Тиймээс доод хэсгээсээ нь барьж машинд уншуулахад хавтас сонгогчдын гарт үлдээхээр байгаа. Уг нь сайн харвал тайлбарыг хавтас дээр бичсэн байдаг. Иймд хоёр дахь шатны санал хураалтад дээрх зөрчилд анхаарч ажиллах болно" гэжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Lkhagvasuren
Havtas n deed taliin her devshigch haragdahaar zoriulagdaj hiigdsen bn. yah gej iim muuhai yum zohion baiguuldag bn aa.
2017/06/30 202.55.183.178