8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээлээ

2017-06-30 08:40:00

Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг өчигдөр 11.00 цагаас хойш Нийслэлийн давж заалдах шатны Эрүүгийн хэргийн шүүхэд хэлэлцлээ. Шүүгчид прокурорын эсэргүүцлийг хүлээн авсангүй. Ингэснээр анхан шатнаас мөрдөн байцаалтанд буцаасан шийдвэр хэвээр үлдлээ. Сануулахад түүний хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 12-нд шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан ч А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан билээ. Улмаар давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн 20-ний өдөр хэлэлцэх  байсан ч А.Гансүх өмгөөлөгчөөсөө татгалзсанаар энэ сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулаад байсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл