8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчилж, Хүчтэй салхинаас болж 6 аймгийн 125 сум тоггүй болсон өдөр

2017-06-29 18:40:00

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе Үдэш бүрийн энэ цаг мөчид улс эх оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүргэхийн өмнө бяцхан зөвлөгөө хүргэе. Ойрын өдрүүдэд аагим халуун байсан ч маргаашнаас эхлэн ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орно гэсэн төлөв мэдээллийг УЦУОШГ-аас мэдээллэсэн юм. Тиймээс иргэд та бүхэн үеэр усны аюулаас сэрэмжлүүлэхийг анхааруулж байна. Мөн амралт зугаалагаар явахаар төлөвлөж байгаа бол бэлтгэлээ сайн завааж яваарай. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

М.Энхболд, Н.Энхбаяр хоёр шөнийн цагаар уулзсаны учир

МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар урьд шөнө 23:00 цагийн үед нууцаар уулзжээ. Энэ хоёрын уулзалттай гурван цаг гаруй иргэлжилсэн аж. Тэгэхдээ хаалттайгаар уулзсан гэдгийг эх сурвалж онцолжээ.  

Шөнийн цагаар уулзсан гол асуудал нь дахин санал хураалт, төрийн тэргүүн болон төрийн өндөр албан тушаалын тохиролцоотой холбоотой гэдгийг эх сурвалж тодорхойлжээ. 

Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болж зарим аймгийн  наадам тэмдэглэх хугацааны асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал:

  • Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд,
  • Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай  байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд,
  • Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Хүчтэй салхинаас болж 125 сум тоггүй болжээ

Архангай, Булган аймаг нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарлаа. Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. 

Орон нутгийн ШТС-ууд ажиллахгүй байна

Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна.

Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагаггүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Завхан аймагт хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн Ургамал сум, Баян-Улаан багийн “Хүнгүйн гол” гэдэг газар өчигдөр 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байна.Газар хөдлөлт Ургамал сумын төвөөс зүүн урд зүгт 2 км-т Ө.48.49.00, У.94.32.00 солбицолд өчигдөр 18:14 цагт болсон байна. Тус сумын орлогч даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Хотон шувууны хошууг олноор нь хил нэвтрүүлэхийг завджээ

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Монгол Улсын хилээр хууль бусаар олон тооны хотон шувууны хошууг нэвтрүүлэн, бусдад худалдаалахыг завдсан үйдлийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтаар уг хэргийг Увс аймгийн Ховд сумын харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ. Борцгор хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-д болон Олон Улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтанд бүртгэгдсэн байдаг. Хотон шувууны хошуу хар зах зээл дээр 500.000-800.000 төгрөгний үнэтэй хүрдэг гэнэ. Иймд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас нийт ард иргэдэд эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Ирэх сарын 7-ны өдөр бүх нийтээрээ амарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 7-ны Баасан гарагт явагдахаар товлогдоод байгаа билээ. Хоёр дахь шатны санал хураалтын өдөр ирэх сарын 7-н амралтын өдөр байна болгосон талаар эх сурвалж онцолжээ. Мөн нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

NASA нар хиртэлтийг шууд дамжуулна

Ирэх наймдугаар сарын 21-нд нар хиртэнэ. Энэ хиртэлтийг дэлхийн хүмүүст онлайнаар шууд дамжуулан хүргэхээр АНУ-ын Сансар судлалын үндэсний агентлаг бэлтгэл ажилдаа оржээ.

“Урьд өмнө байгаагүй гайхалтай сайхан үзмэр байх болно” гэж Вашингтон дахь NASA-гийн Төлөөлөгчийн газрын даргын туслах Томас Зурбухен мэдэгдээд байна.

Нарны хиртэлтийг сансраас, эх газраас, далайгаас, агаараас зэрэг олон цэгээс харуулах гэнэ. Зөвхөн NASA-гийнхны ашигладаг тусгай шүүлтүүрийг хүмүүс анх удаа харах боломжтой аж.

Нар хиртэлтийг харуулахаар NASA-гийн тусгай станцад сансрын 11 аппарат, гурван онгоц, 50 агаарын бөмбөлөг ашиглана. Мөн Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчид нар хиртэлтийг олон талаас нь харуулсан зураг авалтыг хийнэ. “Stream” компани энэ нэвтрүүлийг  ивээн тэтгэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл