8o
Улаанбаатар хот
mobile menu

Дахин санал хураалтаар анхаарах зүйлс

2017-06-30 09:14:00

Энэ сарын 26-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч олонхийн санал аваагүй учраас хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болоод байгаа билээ.  Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 07-нд болох тов гарсан. Ингэхдээ АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын дунд дахин санал хураалт болно. Ингээд дахин сонгуультай холбоотой дараах мэдээллийг хүргэе. 

 Дахин санад хураалтаар ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах хуультай 

Хоёр шатны саналын ирц хүрэхгүй тохиолдол ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт явуулах хуулийн заалттай аж. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 105.1. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 106.1. Сонгуулийн тойрогт хамаарахсонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.

 "Цагаан" сонголт хийх иргэдийн тоо өсөх үү, буурах уу 

Анхан шатны санал хураалтаар нийт саналаа өгсөн 1.3 сая сонгогчийн 18 мянга нь “цагаан" сонголт хийсэн гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн. Эдгээр 18 мянган хүн гурван нэр дэвшигчээс хэнийг нь сонгоогүй буюу Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч болох  боломжгүй гэж санал өгсөн хүмүүс юм. Харин энэ удаагийн санал хураалтад "цагаан" сонголт хийсэн иргэдийн тоо өсөх үү, буурах уу. 

Иргэний үнэмлэхгүй бол ТҮЦ машины лавлагаагаар санал өгч болно

Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхийн тулд иргэн та саналаа өгөхдөө иргэний үнэмлэхээ авч очно. Ямар нэгэн шалтгааны учраас иргэний үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас лавлагаа авч сонгуульдаа оролцоно. ч очиж болно. Мөн  та хурууны хээгээ уншуулаад саналаа өгч болно. 

 Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхээ ингэж ШАЛГААРАЙ

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг оруулжээ. Тиймээас иргэн та цахим хуудсын шалгах гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулаад өөрт холбогдох мэдээллээ нягтлаад баталгаажуулах юм байна. Үүнээс гадна өмнө нь саналаа өгөөгүй болон сонгогчдын нэрсийг жагсаалтад байгаа эсэхдээ эргэлзэж байгаа иргэд burtgel.mn сайт руу орж, өөрийн овог нэр, регистрээ кириллээр бичиж, баталгаажуулалт хийж болох юм. 

Дахин санал хураалтын өдөр бүх нийтээрээ амарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 7-ны Баасан гарагт явагдахаар товлогдоод байгаа билээ. Энэ өдөр нь бүх нийтээрээ амрах юм байна.  Мөн нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
над нэр алга
Та нар багахан шиг тоглоом хийгээрэй,сонгуулийн хууль зөрчиж танхарйч танхайрчихаад,сонгууль санал хураалтын зардлаа нам намаасаа төлөөрэй,татвар төлөгчид та нартай тооцоо хийнэ шүү.
2017/07/02 59.153.114.16
Гайхах хэрэг байхгүй
Намар дахин сонгуул зарлагдахаар болж байна. Хүмүүсийн ирц хүрэхгүй дээ
2017/06/30 66.181.186.89
сонгогч
сонголт байхгүй хэвээрээ л байна даа
2017/06/30 66.181.186.163
Зочин
Ерөнхийлөгчөө сонгох гэж бсан шүү дээ , бараг л мафийн толгойлогч сонгох шахуу юм болов ш ,дагалдан яваа хүмүүс нь аймшгийн авгай нар
2017/06/30 66.181.187.81
Зочин
Сонгуулийн сурталчилгаа арай дэндүү хар муухай пр хийгээд бүүр пялууруулсан шд , гэхдээ хэн нь хэн бэ гэдгээ ч харуулсан л даа , 2 намын дарга сонгох гэж бгаа биш дээ бид чинь ,бүхэл бМонгол Улсын е.
2017/06/30 66.181.187.81