Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн цэргийн 0101-р ангиас энэ сарын сарын 6-ны өдрийн 11:50 минутад “Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан Б, Г нар нь хилийн манаанаас бууж ирээгүй оргосон байж болзошгүй тус алба хаагчид тус бүртээ 25 сум бүхий АКМ байлдааны галт зэвсэгтэй яваа” гэсэн мэдээлэл цагаадгийн байгууллагад ирсэн байна. Улмаар тэднийг баривчлахад ЦЕГ-ын удирдлага, ХХЕГ-ын удирдлагатай шуурхай мэдээлэл солилцон хамтран ажилласан бөгөөд Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан байна.Одоогоор оргосон цэргүүдийг Сэлэнгэ аймагт саатуулаад байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн 279.1-ийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Оргосон цэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2016-01-07 15:28:00