Өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, ойр орчмын оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарч байв. Энэхүү хэргийг үйлдсэн гэх “Доён” хочит У.Болдод холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон байгаа юм.
Тодруулбал, энэ сарын 12-нд шүүх хурал нь болох байсан ч У.Болдын хамсаатан Т.Өлзийжаргал өмгөөлөгчөө сольж, өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаагүй гэсэн шалтгаанаар энэ сарын 3-ныг хүртэл хойшлуулсан юм.