18o
Улаанбаатар хот
mobile menu

ТАНИЛЦ: ЭЕШ-ын түлхүүр үг нийтлэгдлээ

2017-06-30 10:38:36

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт буюу түлхүүр үгийг Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр танилцууллаа.

ЭЕШ: Түгээмэл асуулт хариулт

1. Ур чадварын шалгалт хэзээ вэ?

Хариулт: Ур чадварын шалгалтын товыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоодог тул та элсэн орохыг хүссэн их дээд сургуулиасаа тодруулна уу.

2. Дүн, оноо хэзээ гарах вэ?

Хариулт: Та дүн оноогоо 7-р сарын 01-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn хаягаар орж хараарай.

3. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол яах вэ?

Хариулт: Та бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол Шалгуулагчийн булангийн Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан гэсэн хэсэгт дарж, бүртгэлийн дугаар, нууц үгээ сэргээж аваарай. Мөн та өөрийн бүртгүүлсэн гар утаснаас манай SMS үйлчилгээг ашиглах боломжтой. Уг үйлчилгээг дараах зааврын дагуу ашиглана уу. http://sms.eec.mn/home/zaavar

4. Батламж хуудсаа хэзээ, хаанаас авах вэ?

Хариулт: 2017 оны 07-р сарын 01-ээс эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараана. ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Хөдөө орон нутагт ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

5. Хуваариа хэзээ сонгох вэ?

Хариулт: Та их, дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn / -аас лавлаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Х.Цэндбалжир
Баламж хуудсаа авахад мөнгө төлөх үү
2017/06/30 103.10.22.77
  • Recent
  • Most Read
  • Most Comment