8o
Улаанбаатар хот
mobile menu

Тамхинаас болж хүний аминд хүрсэн этгээд 18 жил хоригдохоор болжээ

2017-06-30 11:03:49

"Тамхи хулгайллаа" хэмээн бусдыг зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн Г.Х-гийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. Шүүхээс  Г.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 18 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Г.Х нь 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж байсан бөгөөд шүүхээс хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дээрх гэмт хэргийг үйлджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
L
Тиймэрхүү адгууснууд нарсандаа л байж байвал таарна.
2017/06/30 49.96.10.250