МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Сонгогч олон түмэндээ баярлалаа гэдгээ юун түрүүнд илэрхийлье. Энэ бол олон Монголчуудын олон жил хүсч хүлээж байсан зүйл. МАНАН төрийн дээд эрх мэдлийг барих Монголчуудын сонголтыг луйвардаж төрийн дээр сандаалсаар л байна. Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй. Хоёр нэр дэвшигч хандив цуглуулах шаардлага байхгүй. Урьдчилаад ард түмнээс идчихсэн болохоор шаардлагагүй. Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх баригчдын гар хөл болсон. Маргаантай газрууд буюу 76 хэсэг дээр булхай хийсэн нь тогтоогдсон. Ард түмний 100 орчим саналыг тэд луйвардсан. Энэ талаарх баримтыг СЕХ-д албан бичгээр хүргүүлсэн.
Монгол төрийн толгойд сандайлж суусан МАНАН дахин дахин луйвар хийж байна. Хийж ханахгүй байна. Тэд өнөөдрийг хүртэл луйвар хийж ирсэн. Одоо дараагийн луйвраа ч хийхээр төлөвлөж байна.Үүнийг бид зогсооно. Ард түмэн бид зогсооно. Хагас сая хүний саналыг луйвардаж авсан энэ сонгуулийг эсэргүйцэж байна. Тиймээс сонгуулийн санал хураалт маргаантай байгаа газруудад дахин санал хураалт явуулахыг бид шаардаж байна. Мөн дахин санал хураалтад ард түмэн та бүхэн идэвхтэй оролц. Гэхдээ “цагаан” сонголт хийхийг уриалж байна. Ард түмэн “цагаан” сонголт хийснээр МАНАН арилж монголын улс төрийн тэнгэр үүр цайна гэв.