ГССҮТ-ийн статистик мэдээгээр 2016 оны 1сарын 1-нээс 6-р сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан 5 тохиолдол бүртгэгдсэн бол 2017 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин илүү могойд хатгуулсан байна. Могойд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхэд байна. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй. Хоргүй могойд хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг аюултай аж. Ийнхүү могойд хазуулах тохиолдол нэмэгдэж байгаа учир дараах зөвлөмжийг хүргэж байна.