8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашаас ЭЕШ-ын батламж хуудсыг тараана

2017-06-30 15:22:55

Маргааш буюу долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн энэ онд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчдын батламж хуудсыг тараана. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авах юм.  Харин ЭЕШ-ыг энэ жил өгсөн өмнөх оны төгсөгчид Нийслэлийн боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах аж. Мөн хөдөө орон нутагт ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах юм байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл