8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарь-Эхийн гүүрэн замын ажил эхэллээ

2017-06-30 16:20:00

Нийслэл хотод төсвийн хөрөнгө оруулалтаар нийт зургаан гүүрэн гарц барих төлөвлөгөө гарсан. Энэ дагуу “Бөмбөгөр” худалдааны төв, 120-ийн автобусны буудал, Үйлдвэр комбинат зэрэг газруудад гүүрэн гарцыг барьж ашиглалтанд оруулаад буй.

Төлөвлөгөөний дагуу мөн Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойно “Явган хүний гүүрэн гарц” барих ажил эхэллээ. Металл хийц бүхий “Явган хүний гүүрэн гарц”-ын урт нь 34м, өргөн нь 3м, цахилгаан болон явган шаттай байх аж. Гүүрэн гарцийн барилга угсралтын ажил 2017 оны наймдугаар сарын 31-нд дуусах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment