"Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачилгаар нийтийн тээврийн автобус Ягаан суудалтай боллоо. Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих, эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандартын, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Автобус баaзын I нэгтгэлд боллоо. Нийтийн тээврийн 1000 автобусны суудлыг жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН болгох аж.
Автобус ”ЯГААН СУУДАЛ”-тай боллоо
2017-06-30 17:55:00