8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарын шугамын гэмтлийн 50 хувьтай явна

2017-07-01 15:05:00

Энэ сарын 28-ны  орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсны  улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын  14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж,  20 гаруй айлын  гэр, хашаа  нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдоод байна.

Цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан мэдээлэл авангуут Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг  томилогдон,  24 цагийн  турш  ажиллаж, тог цахилгаангүй байгаа аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбохоор газар дээр нь ажиллаж , сэргээн  засварлах ажил шуурхай хийгдэж  байгаа бөгөөд одоогийн байдлаар  6 тулгуурыг суурилуулаад байна. Энэ ажилд  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн нийт 75 инженер техникийн ажилтан, 29 машин механизм ажиллаж, Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment