Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 02-ны 02:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23:00 цаг хүртэл авто замын хучилтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан дайран өнгөрч буй дөрвөн чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ. Үүнд:
Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”
Ч:62 “Алтан-Овооны 42-р гудамж /СХД-ийн 26-р хороо/-Саппоро-10-р хороолол” чиглэлүүдийн замналд өөрчлөлт оржээ.