Ерөнхийлөгчийн сонгуулийндахин санал хураалт долдугаар сарын 7-ны Баасангаригт явагдана. Тиймээс ирэх Баасан гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байна. Түүнлэн Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажлын дөрөв хоног амрах аж. Учир нь хуулийн дагуу Үндэсний их баяр наадмаар ажлын 5 хоног амардаг бөгөөд энэ жилийн тав хоногийн амралтын нэг өдөр нь Бямба гарагт таарч байгаа аж.Гэхдээ Засгийн газар хуралдаж амралтын хоногийг урагшлуулах шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт иргэдийн дунд байна.
Наадмаар ажлын 4 хоног амарч магадгүй
2017-07-02 10:28:00