-МАН-хариуцлагаа дээрээс нь эхлэх үү, доороос нь эхлэх үү-
Яг одоогоос нэг жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сарын 29-ны өдөр УИХ-ын сонгууль бол МАН 65 суудал өвч үнэмлэхүй ялалт байгуулж байсан. Тухай үед Монголчууд “МАНдуулж” чадлаа, бид ард түмнийхээ итгэлийн алдахгүй мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулна хэмээн ам мөчиг өгч байсан цаг саяхан. Тэгвэл нэг жилийн дараа буюу өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөв. Гэтэл СЕХ зургадугаар сарын 26-ны шөнө саналыг нэгтгэн зарлаж байхад АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын санал илт давуу тэргүүн энгнээнд, удаах байрт МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар орж, МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд сүүл “мушгиж” байлаа. Гэтэл сонгуулийн санал хураалтын дүн ёстой “нам” гацав. Хачирхалтай нь МАН-ын М.Энхболдын санал өсч, МАХН-ын С.Ганбаатарынх нам гацсан. Маргааш өглөө буюу зургадугаар сарын 27-ны өдөр Х.Баттулга тэргүүлсэн хэвээр, харин М.Энхболд санал огцом өсч хоёрдугаарт орж, С.Ганбаатар гуравдугаар байр руу ухарсан дүн гарсан юм. Улмаар М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд хоёр дахь шатны санал хураалтыг товлоод байгаа билээ.
Гэтэл сонгуулийн санал хураалтын дүн ёстой “нам” гацав. Хачирхалтай нь МАН-ын М.Энхболдын санал өсч, МАХН-ын С.Ганбаатарынх нам гацсан.
Энэхүү санал хураалтын дүнг олон нийт төдийгүй, улс төрийн хүчнүүдийн, төрийн бус байгууллага, улс төр шинжээчид ч хүлээн зөвшөөрөхгүй байв. Нэг үгээр хэлбэл М.Энхболдын энэ ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү хачирхалтай гэмээр сонгуулийн санал хураалтын дүн Монголыг Олон улсын сонорт аваачсан юм. Тодруулбал, “нүд ирмэхийн зуур” санал хураалтын дүн өөрчлөгдсөн тохиолдол Монголын улсад төдийгүй олон улсад ч “анхны” нь байв уу. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг санал хураалтын дүнг гадаад дотоодын улс төр судлаачид “илт давуу саналтай байсан хүний гүйцэх амаргүй. Тэд чадлаа. Иргэд ямар ч сонголт хийсэн бай улс төрийн намууд түүнд нөлөөлж чаддаг” гэдгийг онцолж ярьж байна. Мөн Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу үүргээ биелүүлж хийсэн сонголтыг үгүйсгэж, луйварддаг гэдгийг харуулсан тод жишээ нь энэ удаагийн сонгууль байлаа" хэмээн шинжээчид үзсэн байна.
Мөн Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу үүргээ биелүүлж хийсэн сонголтыг үгүйсгэж, луйварддаг гэдгийг харуулсан тод жишээ нь энэ удаагийн сонгууль байлаа" хэмээн шинжээчид үзсэн байна.
Тэгвэл иргэний эрхэнд халдсан хууль бус үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Хариуцлагын асуудал хаанаас эхэлж яригдаж эхлэх вэ гэсэн асуулт МАН-ын дотор халуун сэдэв болж өрнөж эхэлсэн сурагтай. Эх сурвалжийн мэдээллээр бол МАН-ын дотоодод хариуцлагын асуудал өндрөө авч ширүүн ярьж эхлээд байгаа гэнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг огцруулахаас хариуцлага тооцож эхлэх үү. Аль эсвэл доороос, дээрээс нь үү. Товчхондоо МАН-хариуцлагаа дээрээс нь эхлэх үү, доороос нь эхлэх үү гэдэгтээ тулаад байгаа аж. Мөн Засгийн газар огцорч магадгүй сурагтай. 26-ны өдрийн сонгуулийн дүн бол М.Энхболдод төдийгүй МАН-д ард түмний өгсөн дүн. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэлдэж, хэлцэлдэхээс өөр юу хийв. Иргэд ам асууж байна.