8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-07-03 08:55:39

 

10:00 цагт: Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн хууль долоодугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэнтэй хоблогдуулан тус хуульд заасан ялын тэгштгэлийг зохион байгуулна. Хаана: буюу Зайсангийн эцэст байрлах Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангид
 
10:00 цагт:  Замын-Үүд чөлөөт бүсэд бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулах таатай орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүс дэх худалдааны урсгалыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагаа, онцлогийг гадаад орнуудад сурталчлан таниулах зорилгоор МҮХАҮТ, Замын үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолын МҮХАҮТ-ын 403 тоот хурлын танхимд болно.
 
11:40 цагт:  Улсын Ерөнхий прокурорын газрын гурван давхрын хурлын танхимд "Прокурорын хууль" хүлээж авах ёслолын арга хэмжээ болно.
 
12:30 цагт: 
 Цагаан Сонголт иргэний нийгмийн хөдөлгөөнд идэвхтэй оролцогч зарим гишүүд Mongol News MN25 мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд аль нэгэн нам, нэр дэвшигчийг дэмжихгүй, харин Үндсэн Хууль болон Сонгуулийн хуулийн зүйл заалтын дагуу олгогдсон эрхээ эдэлж цагаан хуудсаар санал өгөхөөр шийдсэн иргэдийн төлөөллүүд хөдөлгөөний зорилгоо тодорхой тайлбарлаж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment