Энэ сарын 1-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо "Вива сити" хорооллын харалдаа Туул голд хүүхэд усанд живж байхтай Завьт эргүүлийн бүлгийнхэн таарч амийг нь аварчээ.
Аврагчид шуурхай ажиллаж 11 настай эмэгтэй хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Биеийн байдал хэвийн болсны дараа охиныг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.