Гадаадад суугаа монгол иргэд энэ сарын 4, 5-нд буюу маргааш, нөгөөдөр хоёр өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцон, саналаа өгнө.
Манай улсын 140 орчим мянган хүн хилийн чанадад амьдардаг байна. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор ердөө 7209 иргэн бүртгүүлсэн юм. Саналын хуудаснуудыг хүргүүлсэн бөгөөд дахин санал хураалт тухайн орны цагаар 07.00-22.00 цагийн хооронд үргэлжлэх юм.