Өнгөрсөн сард Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг осолдсон харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас нэг албан хаагч амь насаа алдаж, арван хүн бэртсэн юм. Тэгвэл уг ослын шалтгааныг тогтоохоор Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг, Цагдаа, прокурорын албан хаагчид хамтран шалгаж байгаа юм. Харин осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ руу илгээсэн байна.
“Ми-8”-ын хар хайрцгийг ОХУ руу илгээжээ
2016-01-07 17:09:00