Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 15 аймаг гантай байна гэсэн мэдээг ОБЕГ-аас ирүүлээд буй юм. Хур бороо орохгүй, гандуу байгаагийн улмаас зарим аймаг, сумдын нутагт мал, амьтан ихээр хоргодсоор байна. Тухайлбал, Сүхбаатар, Хэнтий, Дорнодын тал нутгаар бэлчих зээрийн сүрэг хур бороо ороогүй, хэт халуун нарнаас болж, зарим нь ангаж үхжээ. Харин баруун аймгууд болох Ховд, Баянхонгор, Баян-Өлгий, төвийн зарим аймгуудад зуншлага сайхан болж байгаа гэнэ. Сүүлийн долоо хоногийн турш Ховдод хур бороо тасрахгүй байгаа талаар бидэнд мэдээлсэн юм. Гэвч ихэнх аймгуудаар зуншлага тааруу болж байна.
ОБЕГ: 15 аймаг гантай байна
2017-07-03 10:04:55