8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадамчдад зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар”-ыг байрлуулна

2017-07-04 12:50:00

Нийслэлийн хэмжээнд 2017 онд хийгдэх Замын тэмдэг,  тэмдэглэгээний ажлын явц нийт дүнгээрээ  54 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Авто замын урсгал засварын ажлын хүрээнд  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний 6027 ам метр талбайд Замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ болон босоо тэмдэглэгээг хийжээ. Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл тавигдсан Замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг заалтуудыг шинэчлэн угсарч, байрлуулах ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн Улсын их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөнд оролцогчдод зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар”-ыг Монгол наадам цогцолборт тав, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 12-ыг байрлуулахаас гадна дагуух замуудад нийт 164 тэмдэгт заалт байрлуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment