8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслангаас илэрсэн архи согтууруулах ундааг битүүмжилжээ

2017-07-03 13:02:00

Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 14 зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 8 нь бага, 6 дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Дунд эрсдэлтэй зуслангуудад 50 заалт бүхий 7 албан шаардлагыг хүргүүлэн, зөрчил илэрсэн 6 зусланд нийт 1.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Нийслэлийн Засаг даргын А/452 тоот захирамжийн дагуу 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа, хоол үйлдвэрлэл, зочид буудлын чиглэлийн нийт  7636 ААН-д 284 байцаагч хяналт тавьж ажиллажээ. Мөн хяналт шалгалтын давхардсан тоогоор 5151 газрын архи, согтууруулах ундааг битүүмжилжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment