8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Аманбек: Баян-Өлгий аймагт тооллого хийхэд ямар нэгэн зөрчил гараагүй

2017-07-03 16:02:00

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хэвлэлийн бага хуралд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, мэдээлэл хийж байна. Хуралд  Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга мөн оролцож цаг үеийн асуудлаар мэдээдэд өгсөн юм.  Хурлын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн  мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ерөнхийлөгчийн ээлжит сонгуулын хоёр длахь шатны санал хураалтын бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Одоогоор  саналын хуудас бүрэн хэвлэгдэж дууссан. Мөн гадаадад байгаа иргэдийн санал авахад бэлэн болсон.  Энэ сарын 4,5-ны өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр  гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. Энэ сарын 6-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгийг хүргүүлж санал авна. Мөн энэ сарын 7-нд үндсэн санал хураалт болж, бүх нийтээр амарна гэсэн юм. 

Үүний дараа Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек "Сонгуулийн эхний санал хурхаалтын өдөр сонгуулийн үеэр манай аймгийн хоёр хэсэг дүн мэдээгээ оройтож дамжуулсан. Баян-Өлгий аймгийн 47 хэсэгт техникийн тооллого хийсэн. Зургаадугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт техникийн тооллого хийх шийдвэр гарсан. Үүний дагуу 29-ний өдөр техникийн тооллого хийсэн. Ингээд зургаадугаар сарын 29,30-ны өдрүүдэд 47 хэсэг дээр техникийн тооллого хийж дуусгасан. Ингээд нийт дүнгээр Баян-Өлгий аймагт тооллого хийхэд ямар нэгэн зөрчил гараагүй.   Мэдээ саатсан хэсгүүд сумын төвөөс алслагдмал, утасны сүлжээ муу, учир мэдээ дамжуулахад удсан гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Нэр нь хүртэл Аманбек байхдаа яахав дээ. Ард түмний сонголтыг энэ мэтийн "аманбекүүд" будилуулж дээрэмдэж байгаа нь тодорхой шүү дээ.
2017/07/03 59.153.115.49
  • Recent
  • Most Read
  • Most Comment