8o
Улаанбаатар хот
mobile menu

Боловсролын үзэсгэлэн яармаг баасан гараг хүртэл явагдана

2017-07-03 16:21:07

“Шинэ элсэлт- шилдэг боловсрол 2017” боловсролын үзэсгэлэн СТӨ-гийн Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэн яармагт БСШУСЯ-наас аттесталчилагдсан БМИҮ зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль коллежууд, гадаадын сургуулийн төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулан оролцож байгаа юм.

Энэ жил монгол улсын нийт их дээд сургуулиуд 160 орчим хөтөлбөрийн хүрээнд 300 гаруй мэргэжлээр элсэлт авах бөгөөд БСШУСЯ-наас гаргасан журмын дагуу элсэгчдийн босго оноо 400-гаас дээш байх ёстой юм. ЕБС-ийн ЭЕШ-ийг энэ жил 40 387 сурагч өгсний 16 хувь нь өнгөрсөн оны төгсөгчид байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өөрсдөө бөглөөд л нэмчихсэн гээ биз дээ
Зочин
2017/07/04 122.201.21.79