Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрахаар болжээ. Монгол-Оросын хилийн боомт Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу:
1.Цагааннуур-Ташанта боомт долдугаар сарын 11-15-нд
2.Тэс-Шар суурь боомт долдугаар сарын 11-13–нд
3.Ханх-Монд боомт долдугаар сарын 10-13-нд
4.Ульхан-Дээд ульхан боомт долдугаар сарын 10-13-нд
5.Боршоо-Хандгайт боомт долдугаар сарын 10-13-нд
6.Арцсуурь-Цагаантолгой боомт долдугаар сарын 10-13-нд тус тус амарна.
Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллах юм байна.
Монгол-Хятадын хилийн боомтууд (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд) долдугаар сарын 11-15-нд амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.