8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороо мэдээлэл хийж, Үндэсний их баяр наадмыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээхээр болсон өдөр

2017-07-03 18:40:00

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ 
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ 
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа 
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ. Дэгэсэн тэрлэг шиг монгол нутагт минь тал хөндийд уухайн гийнгоо цурайтах шинэхэн сар айлчлан ирээд эхэллээ.  Эрхэм уншигч та бүхэнд Шинэ сарын шинэхэн 7 хоногийн мэнд хүргэе.  Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Наадмыг шинэ Ерөнхийлөгч нээхгүй

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам  дөхсөн энэ өдрүүдэд  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх наадмыг шинэ Ерөнхийлөгчөөр нээлгэхгүй байхаар болсон бол дахин санал хураалтын өдөртэй давхцаж байгаа хэд хэдэн аймгийн наадмын товыг өөрчилсөн байна.  Шадар сайд У.Хүрэлсүх “Төрийн наадмыг шинэ Ерөнхийлөгч нээж чадахгүй боллоо. Наадмын комисс бэлтгэлээ ханга” хэмээн мэдэгдлээ.

Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирц хүрэхгүй байх, баяр наадмын өмнө дахин санал хураалт зохион байгуулагдах магадлалтай ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээхээр болж байна.

МАН иргэдийн эрхэнд халдсан уу

-МАН-хариуцлагаа дээрээс нь эхлэх үү, доороос нь эхлэх үү-

Яг одоогоос нэг жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сарын 29-ны өдөр УИХ-ын сонгууль бол МАН 65 суудал өвч үнэмлэхүй ялалт байгуулж байсан. Тухай үед Монголчууд “МАНдуулж” чадлаа, бид ард түмнийхээ итгэлийн алдахгүй мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулна хэмээн ам мөчиг өгч байсан цаг саяхан. Тэгвэл нэг жилийн дараа буюу өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөв. Гэтэл СЕХ зургадугаар сарын 26-ны шөнө саналыг нэгтгэн зарлаж  байхад АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын санал илт давуу тэргүүн энгнээнд, удаах байрт МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар орж, МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд сүүл “мушгиж” байлаа. Гэтэл сонгуулийн санал хураалтын дүн ёстой “нам” гацав. Хачирхалтай нь МАН-ын М.Энхболдын санал өсч, МАХН-ын С.Ганбаатарынх нам гацсан. Маргааш өглөө буюу зургадугаар сарын 27-ны өдөр Х.Баттулга тэргүүлсэн хэвээр, харин М.Энхболд санал огцом өсч хоёрдугаарт орж, С.Ганбаатар гуравдугаар байр руу ухарсан дүн гарсан юм. Улмаар М.Энхболд, Х.Баттулга нарын хооронд  хоёр дахь шатны санал хураалтыг товлоод байгаа билээ.

Гэтэл сонгуулийн санал хураалтын дүн ёстой “нам” гацав. Хачирхалтай нь МАН-ын М.Энхболдын санал өсч, МАХН-ын С.Ганбаатарынх нам гацсан.

Энэхүү санал хураалтын дүнг олон нийт төдийгүй, улс төрийн хүчнүүдийн, төрийн бус байгууллага, улс төр шинжээчид ч хүлээн зөвшөөрөхгүй байв. Нэг үгээр хэлбэл М.Энхболдын энэ ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү хачирхалтай гэмээр сонгуулийн санал хураалтын дүн Монголыг Олон улсын сонорт аваачсан юм. Тодруулбал, “нүд ирмэхийн зуур” санал хураалтын дүн өөрчлөгдсөн тохиолдол Монголын улсад төдийгүй олон улсад ч “анхны” нь байв уу. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг санал хураалтын дүнг гадаад дотоодын улс төр судлаачид “илт давуу саналтай байсан хүний гүйцэх амаргүй. Тэд чадлаа. Иргэд ямар ч сонголт хийсэн бай улс төрийн намууд түүнд нөлөөлж чаддаг” гэдгийг онцолж ярьж байна. Мөн Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу үүргээ биелүүлж хийсэн сонголтыг үгүйсгэж, луйварддаг гэдгийг харуулсан тод жишээ нь энэ удаагийн сонгууль байлаа" хэмээн шинжээчид үзсэн байна. 

Мөн Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу үүргээ биелүүлж хийсэн сонголтыг үгүйсгэж, луйварддаг гэдгийг харуулсан тод жишээ нь энэ удаагийн сонгууль байлаа" хэмээн шинжээчид үзсэн байна. 

Тэгвэл иргэний эрхэнд халдсан хууль бус үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Хариуцлагын асуудал хаанаас эхэлж яригдаж эхлэх вэ гэсэн асуулт МАН-ын дотор  халуун сэдэв болж өрнөж эхэлсэн сурагтай. Эх сурвалжийн мэдээллээр бол МАН-ын дотоодод хариуцлагын асуудал өндрөө авч ширүүн ярьж эхлээд байгаа гэнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг огцруулахаас хариуцлага тооцож эхлэх үү. Аль эсвэл доороос, дээрээс нь үү. Товчхондоо МАН-хариуцлагаа дээрээс нь эхлэх үү, доороос нь эхлэх үү гэдэгтээ тулаад байгаа аж. Мөн Засгийн газар огцорч магадгүй сурагтай. 26-ны өдрийн сонгуулийн дүн бол М.Энхболдод төдийгүй МАН-д ард түмний өгсөн дүн. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэлдэж, хэлцэлдэхээс өөр юу хийв. Иргэд ам асууж байна.

Сайн дураар эх орон руугаа буцсан тохиолдолд хууль бус байсан ч визтэй болох боломж нээгдэж байна

Өмнөд Солонгос улсад Хууль бус иргэдэд мэдэгдэх нь: Сайн дураар эх орон руу буцсан тохиолдолд хууль бус байсан ч визтэй болох боломж нээгдэж байна.

Өнгөрсөн жилийн 9сараас 12 сар хүртэл сайн дураар нутаг буцсан иргэдэд визтэй болох боломжийг олгосон билээ. Энэ жилийн хувьд ч уг арга хэмжээг зохион байгуулж байна. 
Хугацаа: 7сарын 10- 10сарын 10 хүртэл /3сарын турш/
1. Хууль бусаар 5жилээс доош оршин суусан тохиолдолд хилээр дахин нэвтрэх эрх олгоно. Хууль зүйн яамнаас хууль бусаар солонгос улсад оршин сууж байгаа гадаад иргэдэд 5 жилээс доош хугацаатай амьдарсан бол дахин хилээр нэвтрэх эрхийг олгоно.

2. Хууль бусаар 5 жилээс дээш оршин суусан тохиолдолд хилээр дахин нэвтрэх эрхийг 1 жилээр хязгаарлана. Ганцхан хуурамчаар бичиг баримт үйлдсэн, гадаад паспорт хуурамчаар үйлдэж хил нэвтэрсэн хүмүүст хамааралгүй болно.

Анхаарах зүйл: Хууль бусаар оршин суугч сайн дураар гаралгүй гадаад иргэдийг хариуцах байцаагчдад баригдсан тохиолдолд 5 жил хилээр нэвтрэх эрхгүй болно
Эн оршин суугч Та сайн дураар монгол руу буцан визтэй зорчихыг хүсье.

Т.Мөнхсайхан: Манай эмч нар сонгуулийн сурталчилгаанд яваагүй

ГССҮТ-ийн эмч нар осолд орсон талаар тус эмнэлгийн удирдлага мэдээлэл хийсэн юм. ГССҮТ-ийн эмч нар ээлжийн амралтаараа долоодугаар сарын 1-нд Эрдэнэ зуу хийд орчихоод 2-ны өдөр Улаанбаатар уруу буцаж ирэх замдаа Элсэн тасархайн орчимд өдрийн 15:00 цагийн орчимд автобустай мөргөлдсөн осол гарсан гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм. Мөн ослын улмаас Toyota Prius маркийн машиныг жолоодож явсан эмчийн биеийн байдал хүнд байна. Машин дотор явсан бусад дөрвөн эмч гэмтэл бэртэл авсан. Тухайн үед нь анхны тусламж үзүүлсэн. Нэг эмч хавсарсан хүнд гэмтэлтэй сэхээн амьдруулах тасагт, гурав нь энгийн тасагт хэвтэж байна. Нэг нь мэс засалд орсон. Хүний амь нас эрсдээгүй юм байна.  

Тус автобусны жолооч зүйрмэглэж яваад урсгал сөрж урдаас нь мөргөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Тэгвэл эл хэргийн талаар олон нийтийн цахим сүлжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн сурталчилгаа хийхээр өнгөрсөн баасан гаригт орон нутгийг зорьсон мэдээлэл гарсан юм. Үүнийг мэдээлэл хийсэн ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан "Манай эмч нарыг сонгуулийн сурталчилгаанд явж байгаад амиа алдсан мэтээр ярьж байна. Бид эмч нарынхаа амь насыг аврахаар ажиллаж байгаа энэ хэцүү үед хүний амиар улстөржиж байгаад харамсаж байна" гэсэн тайлбар өглөө.  

Наадам зодоглох бөхчүүдийг бүртгэх бүртгэлийн тов гарчээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана.

Барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй аж.

Мөн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг долдугаар сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. Барилдаанд 2001 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хөвгүүд барилдана. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр тус тус авч ирнэ.

Д.Аманбек: Баян-Өлгий аймагт тооллого хийхэд ямар нэгэн зөрчил гараагүй

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хэвлэлийн бага хуралд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, мэдээлэл хийж байна. Хуралд  Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга мөн оролцож цаг үеийн асуудлаар мэдээдэд өгсөн юм.  Хурлын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн  мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ерөнхийлөгчийн ээлжит сонгуулын хоёр длахь шатны санал хураалтын бэлтгэл ажил сайн хангагдаж байна. Одоогоор  саналын хуудас бүрэн хэвлэгдэж дууссан. Мөн гадаадад байгаа иргэдийн санал авахад бэлэн болсон.  Энэ сарын 4,5-ны өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр  гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. Энэ сарын 6-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгийг хүргүүлж санал авна. Мөн энэ сарын 7-нд үндсэн санал хураалт болж, бүх нийтээр амарна гэсэн юм. 

Үүний дараа Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Аманбек "Сонгуулийн эхний санал хурхаалтын өдөр сонгуулийн үеэр манай аймгийн хоёр хэсэг дүн мэдээгээ оройтож дамжуулсан. Баян-Өлгий аймгийн 47 хэсэгт техникийн тооллого хийсэн. Зургаадугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт техникийн тооллого хийх шийдвэр гарсан. Үүний дагуу 29-ний өдөр техникийн тооллого хийсэн. Ингээд зургаадугаар сарын 29,30-ны өдрүүдэд 47 хэсэг дээр техникийн тооллого хийж дуусгасан. Ингээд нийт дүнгээр Баян-Өлгий аймагт тооллого хийхэд ямар нэгэн зөрчил гараагүй.   Мэдээ саатсан хэсгүүд сумын төвөөс алслагдмал, утасны сүлжээ муу, учир мэдээ дамжуулахад удсан гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
surag aldarna daa
songuuliin amlalt bol hudal blaa ch shdee namin gishuun blaaa ch enhbold yalahgui bol gaihah zuulgui bh yagaad gevel jiliin umnu yamar saihan amlalt ugch blaa daa?, jiliin daraa shal dordov 4jiliin
2017/07/04 27.123.214.118
  • Recent
  • Most Read
  • Most Comment