8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэмтсэн өвчтөнүүдийг хувийн эмнэлгүүд хүлээн авна

2017-07-04 08:20:00

Улсын хэмжээнд гэмтлийн тусламж, үйлчилгээг хэт их ачаалалтай үзүүлдэг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг ердөө 450 ортой юм. Тэгвэл тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 520 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар гурван хувийн эмнэлэг болон Цэргийн  төв эмнэлэгт харъяаллын дагуу өвчтөнүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхээр болжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн өвчтнүүдийг "Мөнгөн гүүр" болон "Монгол Хьюндай" эмнэлэгт хүлээн авах бол Хан-Уул дүүргийн иргэдийг "Гранд мед" эмнэлэгт, Баянзүрх дүүргийн иргэдийг Цэргийн госпиталд энэ сарын 05-наас эхлэн хүлээн авах юм байна. Ингэснээр "Гэмтлийн эмнэлгийн ачаалал буурч, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээ улам сайжирах юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл