Ойрын өдрүүдэд нийт нутгаар аагим халуун гэх мэдээлэлтэй давхцан улс төрийн сэдвүүд ч олны анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн бас нэгэн халуун сэдэв олны анхаарлын төвд орсон нь УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой мэдээлэл юм. Болсон хэрэг явдлын талаар сөхвөл, өнгөрсөн зургадугаар сарын сарын 12-ны өдөр 25 настай оюутан бүсгүйг өөрийнхөө гэрт унтаж байхад нь УИХ-ын нэр бүхий гишүүн хүчингийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Энэхүү эрхмийн талаар тухайн үед хэн бэ гэсэн асуулт иргэдийн дунд гарсан ч төд удалгүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Д.Гантулга болохыг илчилсэн билээ. Гэтэл гишүүний хувьд тухайн үед уг мэдээллийг эрс үгүйсгэж, тийм хэрэг хийгээгүй, нэр төрд халдсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар баримттайгаар шалгуулна хэмээн нэг биш удаа мэдэгдээд байсан билээ.
Гэтэл гишүүний хувьд тухайн үед уг мэдээллийг эрс үгүйсгэж, тийм хэрэг хийгээгүй, нэр төрд халдсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар баримттайгаар шалгуулна хэмээн нэг биш удаа мэдэгдээд байсан билээ.
Тэгвэл уг хэргийн хохирогч болох 25 настай оюутан охины төрсөн эгч болон Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж хэргийн талаарх бүх үнэнийг дэлгэв. Хэргийг анх Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсийн н.Түвшинжаргал гэх байцаагч шалгаж байсан ч удалгүй хошууч н.Батдэлгэр гэх байцаагч шалгаж эхэлсэн аж. Юуны учир байцаагч нь солигдов. Хохирогч бүсгүйн эгчийн хэлснээр “Гомдлын дагуу н.Түвшинжаргал гэж байцаагч ирж, гэрт нэгжлэг хийж, дүүгийн маань өмсөж зүүж байсан хувцас хэрэгслийг аваад явсан. Гэтэл байцаагч нь н.Батгэрэл гэж өөр байцаагчид гомдлыг маань шилжүүлээд, улмаар хэрэг нь хаагдчихсан байсан” гэв. Үүнээс харахад Д.Гантулга гишүүний үг үйлдэл зөрөв үү. Хэрвээ энэ хэргийн үнэн мөнийг хууль хяналтын байгууллага шалгаж Д.Гантулга гишүүний үйлдсэн гэх уг хэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэвэл Эрүүгийн хуулийн 126.1-д “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байна. Үндсэн хууль хүн бүрт тэгш үйлчлэх учиртай. Аль ч улсад хүчингийн хэрэг хамгийн жигшмээр, хүний эрхэд халдсан хүнд гэмт хэрэгт тооцогддог. Төрийн өндөр алба хашиж байгаа хүн ийм зүйлд холбогдсон бол хариуцлага тооцох огцруулах хэрэгтэй. Энэ талаар УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд ч тусгаж өгсөн байдаг аж.
Гэх мэтчилэн МАН-ын гишүүний хууль бус, хувайгүй, ёс зүйгүй, хүнд гэмт хэргийн шинж чанартай уг үйлдэл хариуцлага тооцох уу. Эсвэл бусдын адилаар “толгойг нь илээд” өнгөрөх үү.
Тодруулбал УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн Төрийн ордон болон УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой гэж заасан байдаг. Мөн УИХ-ын гишүүд хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байхыг Ёс зүйн дүрэмд тусгаж хариуцлага тооцох хүртэлх асуудлыг нарийн тусгаж өгсөн байдаг аж. Тэгвэл одоо Д.Гантулга гишүүнд хэрхэн хариуцлага тооцохыг харах л үлдлээ. Гэх мэтчилэн МАН-ын гишүүний хууль бус, хувайгүй, ёс зүйгүй, хүнд гэмт хэргийн шинж чанартай уг үйлдэл УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийн болон хуулийн хариуцлага тооцох уу. Эсвэл бусдын адилаар “толгойг нь илээд” өнгөрөх үү.
2016 оны УИХ-ын сонгуульд тааварлашгүй нэр дэвшигч тодорсны нэг нь МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшсэн Д.Гантулга байсан юм. Тэрбээр хамгийн залуу гишүүдийн нэгээр тодорч улс төрийн замналаа “хамгийн” гэх сайхан тодотголтойгоор эхлүүлж байсан удаатай. Мөн эл хэргийн талаар олон нийт төдийгүй сошиол орчинд нэг талаасаа Д.Гантулга гишүүн хүчингийн хэрэг үйлдчихээд нуун дарагдуулж байна гэж үзэх нэг хэсэг байхад. Нөгөө талаас аль нэг намын явуулга, Д.Гантулга гишүүний нэр төрд халдах гэсэн оролдлого, сонгуультай холбоотойгоор гарч ирж буй бас нэг гүтгэлэг хэмээн ярих ч хүн байна.
Ямартай ч уг хэргийг хууль, хяналтын байгуулага шалгаж үнэн зөвийг нь тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэх болов уу. Ингэхдээ хууль хяналтын байгууллагын шалгалтаар Д.Гантулга гишүүн энэ хэргийг үйлдэгдсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай. Хэрвээ Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн гэх бүсгүй худал мэдээлэл тараасан, хэн нэгний шахалтаар бусдын нэр хүндэд халдахыг санаархсан бол мөн л хуулийн хариуцлага хүлээнэ. Тиймээс хуулийн хяналтын байгууллага хэргийг нухацтай шалгаж үнэн зөвийг нь тогтоож, буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцож ҮНЭН, ХУДЛЫГ дэнслэх болов уу.
Хэргийн талаарх хохирогчийн эгч үнэнийг хэлэв.