8o
Улаанбаатар хот
mobile menu

Аймгуудын баяр наадмын хуваарь

2017-07-04 09:26:00

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам болоход долоо хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт долоодугаар сарын 7-ны өдөр болохтой холбогдуулан зарим аймгийн наадам товлосон хугацаанаасаа хойшлогдоод байгаа юм. Ингээд наадамчиддаа зориулан энэ жилийн аймгуудын баяр наадмын шинэчлэгдсэн товыг танилцуулж байна. 

Архангай

Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд болохоор товлогдсон байна. Харин бүх сумдын наадам нь долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох аж.

Баян-Өлгий

Тус аймгийн баяр наадам улсын баяр наадамтай давхцаж буюу долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд болно.

Баянхонгор  

Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долоодугаар сарын 21-22-нд хийнэ.

Булган

Анхдагчдын өлгийн нутаг гэгддэг Булган аймгийнхан долоодугаар сарын 11-12-ний өдрүүдэд наадамлана. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 09-10-ны өдрүүдэд болно.

Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 8-9-нд болох аж.

Говь-Сүмбэр

Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд болно. 
 

  • Баянтал сум - долоодугаар сарын 27,
  • Шивээговь сум - долоодугаар сарын 30,


Дархан-Уул

Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд хийнэ.
 

  • Орхон сум - Долоодугаар сарын 04, 05,
  • Шарын гол, Хонгор сум - Долоодугаар сарын 05, 06,


Дорноговь

Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 11-12-нд болох юм байна.

Дорнод

Тус аймгийн баяр наадам, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойг долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Харин сумдын баяр наадмын товыг дараах хуваарийн дагуу баталжээ.


Завхан

Завхан аймаг Үндэсний их баяр наадмаа долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.  Харин бүх сумдын наадмыг долоодугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Мөн тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр долоодугаар  сарын 22-25-ны өдрүүдэд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулах юм.

Орхон

2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн Орхончууд долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд наадна. Харин Жаргалант сумын наадам долоодугаар сарын 09-10-нд болно.

Өвөрхангай

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно. Харин Хархорин сумын наадам долдугаар сарын 8-9-нд болохоор товлогджээ.
 
Өмнөговь

Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.

Сүхбаатар

"Зүүн бүсийн хурд" уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
 
Сэлэнгэ

Тус аймгийн баяр наадам хувьсгалчдын уухайн дуутай Алтанбулаг сумын баяр наадмаар эхэллээ. Ардын хувьсгалын галыг бадрааж, шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр наадам нь Монгол Улсын хамгийн түрүүнд болдог баяр наадам гэдгээрээ онцлогтой.


Төв

Төв аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 13-15 өдрүүдэд болно.           

Увс

Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

Ховд  

Ховд аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд болно. Харин сумдын наадам долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох аж.

Хөвсгөл

Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа хийхээр болжээ.

Хэнтий

Хэнтий аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment