8o
Улаанбаатар хот
mobile menu

Амарч зугаалж явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байхыг АНХААРУУЛЛАА

2017-07-04 10:22:00

Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар гол нуурын усанд унаж, осолдсон 3 удаагийн золгүй тохиолдлоор нийт 6 иргэн амь насаа алджээ.

Тэрчлэн Сэлэнгэ аймгийн Орхон гол, Сэлэнгэ мөрөнд осолдож амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас амарч зугаалж явсан иргэд байна. Тухайн иргэд тус орон нутгаар урсан өнгөрч буй гол, мөрний гүний хэмжээг мэдэхгүй, усанд орж болохгүй тухай анхааруулсан самбар, тэмдэглэгээг тоогоогүй, замдаа болон голын эрэг дагуу архидан согтуурсан байдалтай үедээ усанд орсон зэргээс эдгээр усны осол үүдэлтэй юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иймд, иргэд та бүхэн

  1. Амарч зугаалж явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
  2. Замд явах үедээ гол нуурын эрэг дээр зогсож сэрүүцэх зорилгоор гол нуурын эрэг дээрээс тонгойж толгой болон малгай бусад зүйлээ норгохдоо халтирч усанд унахаас болгоомжилж аюулгүй байдлаа хангах,
  3. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх,
  4. Бусдадаа тавих хяналтаа нэмэгдүүлэх, хэлж зөвлөж байх,
  5. Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  6. Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
кк
сайн мэдэхгүй гол ус гэж юун тэнэг юм бичээд байгаан,мэддэг гээд ороод үхээд байх юм уу,анхааруулгандаа өөрсдөө анхаараач ,тэнэг чухал аа
2017/07/04 202.179.24.146
  • Recent
  • Most Read
  • Most Comment