Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болсон. Дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон. Сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулах өдөр буюу ирэх баасан гарагт бүх нийтээр амарна. Хоёр дахь шатны санал хураалтад МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар өрсөлдөх юм.
Санал хураалтын өдөр бүх нийтээрээ амарна
2017-07-04 11:49:42