Долоодугаар сарын 11-ний 21.00-23.00 цагт Төв талбайд наадамчин олонд зориулсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болно. Цэнгүүний дараа баяр наадмын ёслолын буудлагыг хийх юм. Ёслолын буудлагыг жанжин Д.Сүхбаатарын талбайгаас гадна Баянхошуу, Маахуур толгой, Долоон буудал орчимд зэрэг хийхээр баяр наадмын хөтөлбөрт тусгажээ.