УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч О.Алтангэрэл нар өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбум болон төрийн албыг наймаалцах тухай ярьсан 90 минутын бичлэгийн талаар мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, тус бичлэгийг эвлүүлэг эсэхийг нь тогтоолгохоор гадаадын хэдэн байгууллага руу хүсэлт явуулсан аж. Уг хүсэлтийн дагуу АНУ-ын Нью-Йорк хотоос эхний хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт ирсэн байна. Долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Энэ бичлэгт ямар, ямар хүн орсон талаар хэлээгүй. Зөвхөн эвлүүлэг байна уу, үгүй юу гэсэн ганцхан асуулт асуусан. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлээд байна гэдгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл онцолжээ.
АНУ-аас 60 тэрбумын бичлэгийн талаарх дүгнэлт иржээ
2017-07-04 16:20:00