8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн хууль зөрчсөн Х.Баттулгын нэрийг татахыг шаардлаа

2017-07-04 16:26:35

 

Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын нэрийг татуулах асуудлаар өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд шаардах бичиг хүргүүллээ. 

Шаардах бичигт, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нь ард түмний өрийг тэглэнэ хэмээн амлаж байна. Энэ нь Сонгуулийн тухай хуульд заасан сонгогчийн саналыг татах зорилгоор ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хишиг хувь хувьцаа өгөх, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авч сурталчилгаа хийх гэсэн гурван заалтыг зөрчсөн учир нэр дэвших эрхийг хасч, нэрийг нь татах ёстой хэмээн дурджээ. 

Энэ талаар “Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Д.Батболд “АН-ын сонгуулийн төв штабынхан, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга иргэдийн саналыг худалдан авахад чиглэсэн ажлыг хууль бусаар буюу дахин санал хураалтын цаг үетэй давхцуулан хийж байна. Дахин санал хураалт хүртэл сурталчилгаа хийхийг албан ёсоор хориглосоор байтал зарим нэг телевиз, олон нийтийн сүлжээгээр МУГТ Н.Түвшинбаяр, МУГЖ Д.Хүрэлхүү нарын оролцон тоглосон сурталчилгааны агуулга бүхий нэвтрүүлгийг түгээж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Тиймээс бид СЕХ-нд албан ёсны шаардлагаа хүргүүлж, хариуг 48 цагийн дотор авахаар болсон. Хариуг эс өгвөөс бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэлээ. 





О.Анир

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Америкууд дэлхийгээр, олон орны тусгаар тогтнолыг бусниулж байна да хө, америк хэний төлсөн мөнгөөр дүгнэлт гаргасан бол кккк
2017/07/05 49.0.191.250
зочин
Манай Монголын дотоодын асуудлыг АН-ын хүсэлтээр Америкийн АН-ын компани шинжилж хэлээд түүнийг нь америк нөхөртэй АН-ын хүүхэн зарлаж дүгнээд суудаг ашиг сонирхолыг зөрчилтэй харагдаж байна. ккк
2017/07/05 49.0.191.250
Ол
Энэ тэнэг юм дуугаа тат.МАН хэдэн төгрөг өгөө юу. Чи хууль зөрчснийг тогтоодог шүүх юм уу битгий донгод
2017/07/04 202.179.31.110
kkkk
MAH yneheer shudarga nam mun gej yy
2017/07/04 66.181.160.56
zoshin
Сум сум хэсээд яваа ерөнхий сайд.эмнэлгийн багж хэрэгсэл унаа машин тараагаад байгаа МАН хууль зөрчөөгүй болж байна уу хө,Цаана чинь 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш болоод явчих шиг боллоо
2017/07/04 183.177.98.253
иргэн
Сум сум хэсээд яваа ерөнхий сайд.эмнэлгийн багж хэрэгсэл унаа машин тараагаад байгаа МАН хууль зөрчөөгүй болж байна уу хө,Цаана чинь 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш болоод явчих шиг боллоо
2017/07/04 66.181.185.145
  • Recent
  • Most Read
  • Most Comment