8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр хууль бусаар авчээ

2017-07-04 16:29:39

Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийн асуудлаарх шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогууд удаа дараа гарч байгаатай холбоотойгоор Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс албан ёсоор мэдэгдэл хийлээ. 

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд "Монголиан коппер корпорейшн’’ ХХК-тай хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан байтал "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Засгийн газар "Монголиан коппер корпорейшн" ХХК-тай хэлцэл хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын дугаар 23 тоот тогтоолын 3-д зааснаас үзэхэд төрийн өмчид авах арга нь хэлцэл байх ба хэлцэл хийсний улмаас  ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК ‘’Монголросцветмэнт’’ ХХК-ийн 49%ийн энгийн хувьцааг төрийн өмчид авахаар дээрх тогтоолд заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн тайлбаруудад үндэслэн Монгол улсын Засгийн газар, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газраас ‘’Эрдэнэт үйлдвэр’’ ХХК ‘’Монголросцветмент’’ ХХК-ийн 49%-ийн энгийн хувьцааг төрийн өмчид авах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ "Монголиан коппер корпорейшн’’ ХХК-тай хэлцэл хийгээгүй байна хэмээн шүүх үзсэн байна.

МУ-ын Засгийн Газар болон Төрийн Өмчийн Зохицуулалтын газраас ''Эрдэнэт үйлдвэр'' ХХК ''Монголросцветмент'' ххк-ийн 49%-ийн энгийн хувьцааг төрийн өмчид авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ уг ажиллагааны улмаас хууль ёсны ашиг хөндөгдөх, "Монголиан коппер корпорейшн’’ ХХК-г оролцуулах, санал хүсэлт тайлбар сонсох, захиргааны актад мэдэгдэх гэх мэт ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна гэж үзсэн байна.

Засгийн Газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтмол нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар ерөнхий сайдад захирамж гаргах атал засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр уг маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж байгаа нь захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1; 40.2.3, 40.3-т заасан шаардлагыг буюу захиргааны акт тавих шаардлагыг хангаагүй гэж шүүх үзсэн байна. Засгийн газрын харьяа агентлагууд ийнхүү холбогдох хуулиудыг мөрдөж ажиллаагүй учраас "Монголиан коппер корпорейшн’’ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон холбогдох хуулиудыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэж шийдвэр гаргасан.

Хэргийн нэхэмжлэгч, хариуцагч талуудад давж заалдах эрх нээлттэй. Гомдол гаргах эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл энэ хэргийн талаарх мэдээллийг  www.shuukh.mn  цахим хуудаснаас авах боломжтой хэмээн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал мэдээлэв.


С.Тэргэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
49% iig orosiin talaas , mongoliin Irgen mongoldoo hurungu oruulalt hiij avsan baihkad .yamar gadnii irgen avsan bish.zasgiin gazar ni mungu tulj avch chadaagui baihkad.
2017/07/04 112.72.11.109
Zochin
Tur avah estoi
2017/07/04 202.9.43.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment