8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Интерпол 33 настай Монгол эмэгтэйг эрэн сурвалжилж, Гадаадад суугаа монголчууд саналаа өгсөн өдөр

2017-07-04 18:45:00

Эрхэм уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Д.Гантулга гишүүнд Ёс зүйн дүрмийн болон Хуулийн хариуцлага тооцох уу

Ойрын өдрүүдэд нийт нутгаар аагим халуун гэх мэдээлэлтэй давхцан улс төрийн сэдвүүд ч олны анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн бас нэгэн халуун сэдэв олны анхаарлын төвд орсон нь УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой мэдээлэл юм. Болсон хэрэг явдлын талаар сөхвөл, өнгөрсөн зургадугаар сарын сарын 12-ны өдөр 25 настай оюутан бүсгүйг өөрийнхөө гэрт унтаж байхад нь УИХ-ын нэр бүхий гишүүн хүчингийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.  Энэхүү эрхмийн талаар тухайн үед хэн бэ гэсэн асуулт иргэдийн дунд гарсан ч төд удалгүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Д.Гантулга болохыг илчилсэн билээ.  Гэтэл гишүүний хувьд тухайн үед уг мэдээллийг эрс үгүйсгэж, тийм хэрэг хийгээгүй, нэр төрд халдсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар баримттайгаар шалгуулна хэмээн нэг биш удаа мэдэгдээд байсан билээ.

 Гэтэл гишүүний хувьд тухайн үед уг мэдээллийг эрс үгүйсгэж, тийм хэрэг хийгээгүй, нэр төрд халдсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар баримттайгаар шалгуулна хэмээн нэг биш удаа мэдэгдээд байсан билээ.

Тэгвэл уг хэргийн хохирогч болох 25 настай оюутан охины төрсөн эгч болон Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж хэргийн талаарх бүх үнэнийг дэлгэв. Хэргийг анх Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэсийн н.Түвшинжаргал гэх байцаагч шалгаж байсан ч удалгүй хошууч н.Батдэлгэр гэх байцаагч шалгаж эхэлсэн аж. Юуны учир байцаагч нь солигдов. Хохирогч бүсгүйн эгчийн хэлснээр Гомдлын дагуу н.Түвшинжаргал гэж байцаагч ирж, гэрт нэгжлэг хийж, дүүгийн маань өмсөж зүүж байсан хувцас хэрэгслийг аваад явсан. Гэтэл байцаагч нь н.Батгэрэл гэж өөр байцаагчид гомдлыг маань шилжүүлээд, улмаар хэрэг нь хаагдчихсан байсан” гэв. Үүнээс харахад Д.Гантулга гишүүний үг үйлдэл зөрөв үү. Хэрвээ энэ хэргийн үнэн мөнийг хууль хяналтын  байгууллага шалгаж Д.Гантулга гишүүний үйлдсэн гэх уг хэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэвэл Эрүүгийн хуулийн 126.1-д “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байна. Үндсэн хууль хүн бүрт тэгш үйлчлэх учиртай. Аль ч улсад хүчингийн хэрэг хамгийн жигшмээр, хүний эрхэд халдсан хүнд гэмт хэрэгт тооцогддог. Төрийн өндөр алба хашиж байгаа хүн ийм зүйлд холбогдсон бол хариуцлага тооцох огцруулах хэрэгтэй. Энэ талаар УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд ч тусгаж өгсөн байдаг аж.

Гэх мэтчилэн МАН-ын гишүүний хууль бус, хувайгүй, ёс зүйгүй, хүнд гэмт хэргийн шинж чанартай уг үйлдэл хариуцлага тооцох уу.  Эсвэл бусдын адилаар “толгойг нь илээд” өнгөрөх үү.

Тодруулбал  УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн Төрийн ордон болон УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой гэж заасан байдаг. Мөн УИХ-ын гишүүд хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байхыг Ёс зүйн дүрэмд тусгаж хариуцлага тооцох хүртэлх асуудлыг нарийн тусгаж өгсөн байдаг аж. Тэгвэл одоо Д.Гантулга гишүүнд хэрхэн хариуцлага тооцохыг харах л үлдлээ. Гэх мэтчилэн МАН-ын гишүүний хууль бус, хувайгүй, ёс зүйгүй, хүнд гэмт хэргийн шинж чанартай уг үйлдэл УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийн болон хуулийн хариуцлага тооцох уу.  Эсвэл бусдын адилаар “толгойг нь илээд” өнгөрөх үү.

2016 оны УИХ-ын сонгуульд тааварлашгүй нэр дэвшигч тодорсны нэг нь МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшсэн Д.Гантулга байсан юм. Тэрбээр хамгийн залуу гишүүдийн нэгээр тодорч улс төрийн замналаа “хамгийн” гэх сайхан тодотголтойгоор эхлүүлж байсан удаатай.  Мөн эл хэргийн талаар олон нийт төдийгүй сошиол орчинд нэг талаасаа Д.Гантулга гишүүн хүчингийн хэрэг үйлдчихээд нуун дарагдуулж байна гэж үзэх нэг хэсэг байхад. Нөгөө талаас аль нэг намын явуулга, Д.Гантулга гишүүний нэр төрд халдах гэсэн оролдлого, сонгуультай холбоотойгоор гарч ирж буй бас нэг гүтгэлэг хэмээн ярих ч хүн байна. 

Ямартай ч уг хэргийг хууль, хяналтын байгуулага шалгаж үнэн зөвийг нь тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэх болов уу.  Ингэхдээ хууль хяналтын байгууллагын шалгалтаар Д.Гантулга гишүүн энэ хэргийг үйлдэгдсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх учиртай. Хэрвээ Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн гэх бүсгүй худал мэдээлэл тараасан, хэн нэгний шахалтаар бусдын нэр хүндэд халдахыг санаархсан бол мөн л хуулийн хариуцлага хүлээнэ. Тиймээс хуулийн хяналтын байгууллага хэргийг нухацтай шалгаж үнэн зөвийг нь тогтоож, буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцож ҮНЭН, ХУДЛЫГ дэнслэх болов уу. 

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагджээ.

7 дугаар сарын 7. Баасан

9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 8.Бямба

9. 00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 9. Ням

9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 10. Даваа

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт

10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал 
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

11:00- “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн 
Монголын Уран зургийн галерейд

13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 Дээлтэй Монгол наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд
14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

15.00, 18.00 Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд
20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол 
Төрийн ордон, Жанжин Д.Сүхбаатарын талбайд

21.00 “Үндэсний бахархал” урлагийн тоглолт

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

7 дугаар сарын 11. Мягмар

8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

09.30 Монгол Улсын Төрийн тугийг ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа. 
11.10 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. 
Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа
/тусгай хөтөлбөрөөр / Төв цэнгэлдэх хүрээлэнд
11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа
Шагайн асарт

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.00-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа 
/тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт

14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн 
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
23.00 Баяр наадмын ёслолын буудлага 
Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

АНУ-аас 60 тэрбумын бичлэгийн талаарх дүгнэлт иржээ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, хуульч О.Алтангэрэл нар өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 60 тэрбум болон төрийн албыг наймаалцах тухай ярьсан 90 минутын бичлэгийн талаар мэдээлэл хийсэн юм.  Тухайлбал, тус бичлэгийг эвлүүлэг эсэхийг нь тогтоолгохоор гадаадын хэдэн байгууллага руу хүсэлт явуулсан аж. Уг хүсэлтийн дагуу АНУ-ын Нью-Йорк хотоос эхний хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт ирсэн байна. Долоон хуудас дүгнэлт ирсэн, шүүхийн шинжилгээний статустай, дууны инженер хүн шалгасан дүгнэлтээ ирүүлсэн. Энэ бичлэгт ямар, ямар хүн орсон талаар хэлээгүй. Зөвхөн эвлүүлэг байна уу, үгүй юу гэсэн ганцхан асуулт асуусан. Хариу нь ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлээд  байна гэдгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл онцолжээ. 

Баяр наадмын үеэр өрхийн эмнэлэгүүд ажиллана

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн удирдлагууд баяр наадмын үеэр хэрхэн ажиллах болон иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, мэдээлэл өглөө. Баяр наадамтай холбогдуулан НЭМГ-ын эмнэлэгийн тусламжийг зохицуулах тухай А/93 тоот тушаал гарсан. Уг тушаалаар 2017 оны долоодугаар сарын 10-ны 20:00 цагаас долоодугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд харицлагатай жижүүрээр ажиллана.Мөн 24 цагийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, ажиллана.

Түүнчлэн 2017 оны долоодугаар сарын 11-нээс долоодугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв дээр 10:00-15:00 цагийн хооронд шүдний эмч ажиллана.

Үүний зэрэгцээ дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг 10:00-15:00 цагийн хооронд хийнэ. Иймд иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг авах боломжтой юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ тухайн өдрүүдэд мөн 10:00-15:00 цагийн хооронд өрхөөр тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна. 

Интерпол 33 настай Монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Интерполоор манай улсын нэг иргэн эрэн сурвалжлагдаж байна. Монгол Улсын иргэн Б.Энхмааг Монгол улсын шүүхийн эрх бүхий байгууллагаас хүссэн хүсэлтийн дагуу хайж байгаа бөгөөд түүнийг өмч хөрөнгийг зүй бусаар ашигласан хэмээн буруутгаж байгаа аж.

Гадаадад суугаа монголчууд саналаа өгч эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад гадаадад суугаа монгол иргэд саналаа өгч байна. Тодруулбал, энэ сарын 4, 5-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр  оролцон саналаа өгөх юм

Манай улсын 140 орчим мянган хүн хилийн чанадад амьдардаг гэсэн судалгаа байдаг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор ердөө 7209 иргэн бүртгүүлсэн юм. Саналын хуудаснуудыг хүргүүлсэн бөгөөд дахин санал хураалт тухайн орны цагаар 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Санал хураалт 33 улсад суугаа 45 ЭСЯ-д, дипломат төлөөлөгчийн газрууд болон консулын газруудад болж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ичко ичиж амьдар
Хеерхий хуний эрхийн ичко одоо буур охин дуугээ УИХ гишуунд хучиндуулж каррераа есгех замыг сонгоо юу. Чааваасдаа халтарууд
2017/07/05 103.229.121.95
  • Recent
  • Most Read
  • Most Comment