Өнөөдөр Монголын Ногоон нам, хамтарсан эвслүүд нийлж АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад хүргүүлсэн өр тэглэх шаардлага, Эрдэнэтийн 49 хувь, Баян-Өлгий аймгийн сонгуулийн луйврын талаар мэдэгдэл хийлээ. Тэдний зүгээс Баян-Өлгий аймаг руу биечлэн очиж, гараар тоолоход байлцсан бөгөөд ямар ч будилаан гараагүй гэв. Мөн сонгуулийн үеэр өр тэглэх нэрийдлээр залилан, луйврын шинж агуулсан зүйлийг Ардчилсан намыхан хийх гэж байгааг анхааруулсан юм. Учир нь иргэдийн цалингийн зээл, малчны зээл гэх мэт нийт 5.8 их наяд төгрөгийг улсаас төлөх юм бол эдийн засаг элгээрээ хэвтэж, төрийн албан хаагчдын цалин, хөгшидийн тэтгэврийг тавьж чадахгүйд хүрнэ. Энэ их хэмжээний мөнгө нь Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэж байгааг мөн хэлсэн. |