8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлыг тойм

2017-07-05 08:25:00

09.00 цагт Эрүүл мэндийн яамны “Б” зааланд “Зоонозын өвчнүүдийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана. Энэхүү хурлын зорилго нь зоонозын халдварт өвчин судалдаг олон улсын байгууллагуудтай мэдээ, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, хамтран ажиллахад чиглэгдэж байна. Хуралд ДЭМБ, ЭМЯ, ЗӨСҮТ, аймаг, нийслэлийн ЗӨСТ, ХӨСҮТ, НЭМҮХ, МЭХ, УМЭҮГ, УМЭАЦТЛ, МХЕГ, ОБЕГ, НЭМГ АШУҮИС, МУИС болон ОХУ, БНХАУ, Казахстан улсын хамтын ажиллагаатай байгууллагуудын нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд оролцоно.

10.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасыг гардуулж өгнө. Ёслолын үйл ажиллагаа “Хүч” спорт хороонд болно. 

11.00 цагт Монгол цэргийн музейд “Ардын хувьсгалын баатрууд” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно.  Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд БХЯ, БСШУЯ, ЗХЖШ, Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музейнуудын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцоно.
ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчид, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид оролцсон өвөрмөц нээлтийн ажиллагаа болно.

11.30 цагт MN-Мэдээллийн төвд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 300 мянгаас 10 сая төгрөгийн эд хөрөнгийн хулгай гэмт хэрэгт тооцогдохгүй болсон талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хийнэ. 

12.30 цагт MN-Мэдээллийн төвд “Монгол хөөмийн сонгомол” хөөмийн анхны антолог цомгийг танилцуулах хэвлэлийн хуралд урья. Архивын 43, тэр дундаа анх удаа хэвлэгдэж олны хүртээл болж буй 28 уран бүтээл бүхий уг цомог монгол хөөмийн голлох онцлогуудыг 60 гаруй жилийн түүхт гурван үеийн хувьслаар харуулсан аж.

13.30 цагт  MN-Мэдээллийн төвд “Одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment