Өчигдөр буюу долдугаар сарын 04-ний өдөр Өмнөговь болон Баянхонгор аймагт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Цагаан толгой” гэдэг газар өчигдөр 09:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Айраг багийн “Зоогийн зуух” гэдэг газар 11:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн үеэр чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй, хүн гэмтээгүй гэдгийг эх сурвалж онцолжээ.
ОРОН НУТАГ: Хоёр аймагт газар хөдөлжээ
2017-07-05 10:08:00