Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орохыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ард иргэд, малчдад анхааруулж байна. Ирэх пүрэв гариг (VII/6)-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох юм байна.
Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 6, 7-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын талаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан. Цаашдаа ихэнх нутгаар өдөртөө халах ажээ.
Энэ сарын 6, 7-нд дуу цахилгаантай аадар бороо орохыг АНХААРУУЛЛАА
2017-07-05 12:06:00