УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдоод байгаа хүчингийн хэргийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Энэ хэргийг хохирогч бүсгүй нь эгч дахин өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Намайг Чамбуугийн Саранзаяа гэдэг. Миний аав ээж хоёр амьд мэнд Булган аймгийн Дашинчилэн суманд амьдардаг. Манай дүүг Ч.Наранзаяа гэдэг. Бид хоёр дээрээ гурван ахтай. Би энэ асуудлаар анхнаасаа хэвлэлээр биш хуулиараа явна гэж бодож байсан. Гэтэл сүүлдээ энэ хэрэг замхрах гээд, эцэстээ хүн гүтгэсэн хэрэгт холбогдох гээд байсан болохоор хэвлэлийхэнд хандсан. Мөн Сарангэрэл гэж хүүхэнтэй эгч дүүс гэж бичээд байсан. Энэ бол худлаа. Тиймээс л би энэ удаад царайгаа ил гаргаж байна.
Шүүх эмнэлэг манай дүүгээс арчдас, цагаан хэрэгсэл цусны шинжилгээ авсан. Гэвч шүүх эмнэлэгт өгсөн бүх нотлох баримтыг устгасан. Шүүх эмнэлэг дээр шинжилгээ хийгээд эр бэлгийн эс илэрсэн гэсэн дүн гарсан талаар надад баттай эх сурвалж хэлж байсан ч яг бичгээр дүгнэлт нь гарч ирэхдээ ямар ч эр бэлгийн эс илрээгүй гэж гарч ирсэн. Ингээд энэ бичиг нь Баянзүрх дүүргийн прокурорт шилжээд хэргийг нь ямар ч үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон байна. Хэргийн эд мөрийн баримтуудыг авч явж шинжлүүлээд хэргийг хэрэгслэхгүй болгосоны дараа дүүгийхээ турсик, хөнжил цагаан хэрэслийг авъя гэхэд цагдаа нар өгөхгүй гэж байснаа арайхийж өгөхөд нь тал талаас нь хайчлаад авчихсан байсан. Нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй байж яаж хэргийг хэрэгсэхгүй болгож чадаж байна аа гэсэн мэдээллийг өгсөн юм.