Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэдийн хувьд Гэмтэл согог сэргээн засах үндэсний төв Саппоро хооронд автобусны буудал байхгүйгээс өглөө оройдоо хол алхаж байна гэх гомдол байнга гаргардаг байна.
Тиймээс тус хорооны удирдлагууд хорооноосоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон С.Мөнхчулуун төлөөлөгчид хүсэлт гаргаж, улмаар ГССЗҮТ-ийн эсрэг талд буюу “Стандарт” дэлгүүрийн харалдаа автобусны зогсоол байгуулахаар өнөөдөр газар шорооны ажлыг нь эхлүүлжээ.