Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж явсан 37 настай ахмад Б амиа алдсан бол хамт явсан 10 албан хаагч гэмтэж Батлан хамгаалах салбарын алба хаагчдын эмнэлэгт эмчлүүлж буй.
Тэгвэл ослын шалтгааныг тогтоохоор Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг, Цагдаа, прокурорын албан хаагчид хамтран шалгаж байгаа юм. Харин осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ руу илгээсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ. Уг ослын улмаас нисдэг тэрэгт зорчиж явсан арван хүн бэртэж, нэг хүн нас барсан байдаг. Бэртсэн хүмүүс Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж байгаад гарсан юм.